Apple компани 2025 онд гаргах iPhone 17 цувралдаа шинэ загвар болох iPhone 17 Air-ийг танилцуулах төлөвтэй байна. Энэхүү загвар нь хэт нимгэн хийцээрээ онцлог бөгөөд ердөө 5.5 мм зузаантай байх талаар мэдээлэл таржээ.
iPhone 17 Air нь 6.7 инчийн LTPO Super Retina дэлгэцтэй бөгөөд 2796 x 1290 пикселийн нягтралтай байх төлөвтэй байна. Мөн 48 мегапикселийн үндсэн камер, 12 мегапикселийн урд камер, 128 ГБ-аас эхлэх хадгалах багтаамж, Dynamic Island болон Camera Control товчтой байх төлөвтэй байгаа юм.
Энэхүү загвар нь цэнэглэх портгүй, утасгүй цэнэглэлтэд бүрэн шилжсэн байх боломжтой талаар мэдээлэл гарсан. iPhone 17 Air энэ намар нээлтээ хийх бөгөөд MacBook Air загвартай адил стандарт загваруудаас илүү нимгэн байх мөн Apple-ийн ирээдүйн загваруудын чиг хандлагыг илтгэж байгаа юм.
iPhone 17 Air-ийн албан ёсны танилцуулга, борлуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа тул Apple-ийн албан ёсны мэдэгдлийг хүлээхийг зөвлөж байна.
Доорх зураг баттай эх сурвалж биш болно.